Хотжилт
түүний сөрөг нөлөө
“Хот”
гэдгийг улс орон бүр өөр өөрийн гэсэн оцлогоор ялгаатай тодорхойлдог ч хүн амын
нягтшил тоо ихтэй, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн байнгын тогтвортой эдийн
засгийн үйл ажиллагаа явуулдаг суурин газруудыг хот хэмээх ангилалд хамруулж
үздэг. Хот нь олноор хүн хуран цугларч, барилга байшин цогцлоон суурьшсан
томоохон
хэмжээний суурин газар юм. Дэлхий дахинд аж үйлдвэржилттэй уялдан сүүлийн хэдэн
зуун жил
хаа сайгүй хотжиж, хүмүүсийн орлого өсөхийн
хэрээр илүү том хот, байшинд
суухыг зорих болсон.1900
онд дэлхийн
хүн амын 13% нь хотод амьдардаг байсан бол
зууны төгсгөлд 47%, зарим орнуудад
90%-аас давсан үзүүлэлт гарчээ. Манай орны хувьд "Хот, тосгоны эрх зүйн
байдлын тухай Монгол
Улсын хууль"-ийн 3-р зүйлд зааснаар
"Хот нь 15000-аас доошгүй оршин
суугчтай,
тэдгээрийн дийлэнх хувь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт
ажилладаг,
хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий
төвлөрсөн
суурин газар мөн" гэж заажээ.
Дэлхийн
хөгжиж буй орнууд гэлтгүй Монгол улсад 1990 оноос хотжилт эрчимтэй явагдаж
эхэлсэн. Томоохон хотуудын хүн амын эрчимтэй өсөлт нь хүрээлэн буй орчны
дооройтол, хотын дэд бүтцийн даац хэтрэх, хот хөдөө орон нутгиин хөгжлийн ялгаа
үүсэх, хотын ажилгүйдэл, ядуурал, бүс нутгийн тэнцвэрт бус байдал зэрэг сөрөг
үр дагаврыг бий болгодог байна. Монгол улсад хөгжиж буй томоохон аймгууд болон
Улаанбаатар
хотод хүн ам хурдацтай шилжин ирж суурьшиж
байгаа нь хүн амын төвлөрлийг эрс нэмэгдүүлж,
улмаар хот
орчмын байгаль орчин тэр дундаа, агаар, ус болон хөрсний бохирдол хүн амын
эрүүл мэндийн
байдал муудахад ихээхэн нөлөөлж экологийн
олон асуудлуудыг ар араасаа дагуулсаар байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор
Монгол Улсын гурван хүний хоёр нь хот, суурин газар амьдарч байна.1969 онд
манай улсын нийт хүн амын 44.0 хувь нь хотын хүн ам байсан бол 2010 онд энэ
хувь 67.9 хувь болж өсчээ.
Агаар бол хүн
амын урт удаан, эрүүл амьдрахын нэг гол үндэс билээ. Гэтэл агаарын бохирдол бий
болсноор хүн амын эрүүл мэндийн байдал муудахад хүргэж байна. Баталгаагүй ундны ус
нь хүн амын эрүүл мэндэд нөлөөлдөг нэгэн хүчин зүйл бөгөөд эмгэг төрөгч нян,
вирус, эгэл биетэн, шимэгч агуулсан ус нь халдвар дамжуулагч гол зам болдог.
Усаар дамжин халдварлах өвчинд хөнгөн, хүнд явцтай ходоод гэдэсний үрэвсэл,
гепатит, арьсны үрэвслүүд, идээт халдвар, үе мөч, амьсгалын замын өвчин орно. Хатуу
болон аюултай хог хаягдал нь хөрсөн бүрхэвчийн бохирдлын гол шалтгаан юм. Хог
хаягдал нэмэгдэж, хөрсний бохирдол үүсгэх гол эх үүсвэр нь хот суурин газрууд
дах хүн амын өсөлт, төвлөрөлтэй холбоотой бөгөөд улмаар хотын хог хаягдлын
менежмент муу, зориулалтын хог хаягдал зайлуулах, боловсруулах
байгууламжгүйгээс дээрх асуудал үүсэх нөхцөл болж байгаа. Улаанбаатар болон
бусад хоёр том хотын хөрсний бохирдол хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц
хэмжээнд хүрч, хүн амын дунд халдварт өвчин тархах нөхцөл болжээ. Хөрсний
нянгийн бохирдлыг харьцуулахад гэдэсний савханцраар хотын хөрс хамгийн их
бохирдсон байна. Хүн ам ихээр суурьшин, нягтаршиж байгаа хотуудад хүний
буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгаль экологи сүйдэж, хордон мөхөж байна.
Энэ бүх сөрөг үйл ажиллагаа нь эргээд
хүмүүст хүрч мэдрэлийн өвчтэй, саажилттай хүүхэд төрөх, халдварт өвчин үүсэх үндэс сууль
болсоор байна.
МУИС-ШУС-НУС-Сэтгүүл
зүй, олон нийтийн харилцааны тэнхим- 3-р анги Б.Эрдэнэцэцэг
No comments:
Post a Comment