Tuesday, December 30, 2014
Tuesday, December 23, 2014
Усны тухай эргэцүүлэхүй
Бидний Монголчууд дээд тэнгэрээс заяатай , хувьтай төрсөн
улс гэдэг нь гарцаагүй үнэн. Учир юу вэ? гэвэл Африкийн буурай хөгжилтэй орнууд шиг ядуурлын туйлд
хүрчихээгүй, тэдэн шиг ундны ус олох гэж хэдэн арав, зуун километр алхаж зүдрэхгүй.
Мөн арлын жижиг улсууд шиг хар салхи, далайн шуурга болохвий гэж үргэлж санаа
зовинон, харьцангуй баталгаагүй нийгэмд
үр хүүхдээ төрүүлж өсгөхгүй. Эдгээрийн зовлонг огт мэдэхгүй. Товчхондоо бусад
улсуудтай харьцуулахад хөгжил дэвшилээрээ
хаан сэнтийд залраагүй ч харц тарчиг ядуу боолоос харьцангуй дээгүүрт
заларч явна.
Хөгжил урагшлахын хэрээр усны үнэ цэнэ, ач холбогдол улам л ихсэнэ. Та
хаанаас ч юм бэ ус үйлдвэрлэж байна гэж сонссон уу ? Ус бол дэлхий дээрх хамгийн чухал нэгдэл. Харамсалтай нь
нөөц нь хазгаартай. Үүнд л бүх учир байгаа юм.
Өнөөдөр нийслэлчүүд ундандаа хэрэглэдэг усаараа машинаа угааж хэдэн арван
шоо метрээр нь дахин боловсруулах үйлдвэрт ч хүргэлгүй “хээв нэг” асгаж байна.
Харин Сингапур улс ундны усны нөөцгүй болж, хөрш Малайзаас усаа худалдан авч байх жишээтэй. Дэлхийд усны
нөөцгүй болж буй улс орны тоо ихсэхийн хэрээр ус боловсруулах технологийн эрэлд
хатаж байна. Харин манайхны хувьд усны хэрэглээгээ хянах өөрөөр хэлбэл гамнах
мөн нөөцөө хамгаалах зайлшгүй
шаардлагатай гэдгийг ухаарахгүй л явна. Ухаарахгүй ч гэж дээ “сүх
далайтал үхэр амар” гэдэг гүндүүгүй монгол зангаараа.
Хэрэглээний хувьд ч бас маруухан. Нийслэлчүүдын орон сууцанд амьдардаг
хэсэг нь хуучирч муудсан шугам сүлжээгээр дамжиж дамжиж ирсэн хлортой усыг ундандаа
хэрэглэнэ. Бусад орнуудад суурин газрын усыг хлороор ариутгахаас хэдийнээ
татгалзсан. Учир нь олон жилийн турш хлоржуулсан ус хэрэглэх нь иргэдийн эрүүл
мэндэд сөрөг нөлөө ихээр учируулж байгааг ДЭМБ-н судалгаа нотолдог. Хлоржуулсан
ус бол хүний биеийн дархлааны дайсан юм.
Суурин газрын усыг ариутгахын тулд хлор хэрэглэхийн оронд мөнгөний уусмалаар
ариутгахыг өндөр хөгжилтэйорнууд санал болгож байна. Харин гэр хорооллын буюу
зөөврийн ус хэрэглэдэг иргэдийн хувьд
усыг харьцангуй гамтай хэрэглэдэг нь сайшаалтай. Гэвч ундны усаа зөөх,
хадгалах, тээвэрлэхдээзориулалтын бус хуванцар савыг голлон ашиглаж байгаа нь
бас л эрсдэл дагуулж байгаа юм. Учир нь дэлхийн хуванцар үйлдвэрлэгчдийн
холбооноос гаргасан хуванцарын 1-7 хүртэлх
цифрийн тэмдэглэгээтэй ангилалын дагуу 1
ба 5 гэсэн тэмдэглэгээтэй хуванцар саванд ундны ус зөөх, хадгалах нь эрүүл
аюулгүй сонголт байдаг. Гэвч нийслэлд худалдаалагдаж байгаа, иргэдийн
хэрэглээндээ ашиглаж байгаа хуванцарын ихэнх нь химийн бодисыг хадгалах зориулалттай сав байдаг нь хорт хавдрын үндэс
болдог нь хэдийнээ батлагдсан. Өнөөдөр монголчууд бид ундны болон ахуйн
хэрэгцэний усаа хамдат нь нэг хоолойгоор дамжуулан хэрэглэж байгаа. Тиймээс эхний ээлжинд ахуйн хэрэглээний ус болон
ундны усаа ялгаж тусад нь хэрэглэх хэрэгтэйг бас л хөгжилтэй орнуудын туршлага
батладаг.
Үүний тулд хийх хамгийн энгийн арга нь хог хаягдлыг ангилдаг шиг усыг ч бас
хэрэглээгээр нь ангилан ашиглаж байвал юутай сайхан. Үүнд ариутган цэвэршүүлэх,
дахин боловсруулах тухай асуудал сөхөгдөж байгаа юм.
Одоогоор хог ангилах боловсруулах үйлдэртэй болж хараахан дийлээгүй ч, ус
цэвэршүүлэх байгууламж, дахин боловсруулалтын тухай санаж явахад бүтэх биз ээ.
Сэтгүүлзүйн
III ангийн оюутан Б.Отгоннавсо
Хотжилт
түүний сөрөг нөлөө
“Хот”
гэдгийг улс орон бүр өөр өөрийн гэсэн оцлогоор ялгаатай тодорхойлдог ч хүн амын
нягтшил тоо ихтэй, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн байнгын тогтвортой эдийн
засгийн үйл ажиллагаа явуулдаг суурин газруудыг хот хэмээх ангилалд хамруулж
үздэг. Хот нь олноор хүн хуран цугларч, барилга байшин цогцлоон суурьшсан
томоохон
хэмжээний суурин газар юм. Дэлхий дахинд аж үйлдвэржилттэй уялдан сүүлийн хэдэн
зуун жил
хаа сайгүй хотжиж, хүмүүсийн орлого өсөхийн
хэрээр илүү том хот, байшинд
суухыг зорих болсон.1900
онд дэлхийн
хүн амын 13% нь хотод амьдардаг байсан бол
зууны төгсгөлд 47%, зарим орнуудад
90%-аас давсан үзүүлэлт гарчээ. Манай орны хувьд "Хот, тосгоны эрх зүйн
байдлын тухай Монгол
Улсын хууль"-ийн 3-р зүйлд зааснаар
"Хот нь 15000-аас доошгүй оршин
суугчтай,
тэдгээрийн дийлэнх хувь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт
ажилладаг,
хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий
төвлөрсөн
суурин газар мөн" гэж заажээ.
Дэлхийн
хөгжиж буй орнууд гэлтгүй Монгол улсад 1990 оноос хотжилт эрчимтэй явагдаж
эхэлсэн. Томоохон хотуудын хүн амын эрчимтэй өсөлт нь хүрээлэн буй орчны
дооройтол, хотын дэд бүтцийн даац хэтрэх, хот хөдөө орон нутгиин хөгжлийн ялгаа
үүсэх, хотын ажилгүйдэл, ядуурал, бүс нутгийн тэнцвэрт бус байдал зэрэг сөрөг
үр дагаврыг бий болгодог байна. Монгол улсад хөгжиж буй томоохон аймгууд болон
Улаанбаатар
хотод хүн ам хурдацтай шилжин ирж суурьшиж
байгаа нь хүн амын төвлөрлийг эрс нэмэгдүүлж,
улмаар хот
орчмын байгаль орчин тэр дундаа, агаар, ус болон хөрсний бохирдол хүн амын
эрүүл мэндийн
байдал муудахад ихээхэн нөлөөлж экологийн
олон асуудлуудыг ар араасаа дагуулсаар байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор
Монгол Улсын гурван хүний хоёр нь хот, суурин газар амьдарч байна.1969 онд
манай улсын нийт хүн амын 44.0 хувь нь хотын хүн ам байсан бол 2010 онд энэ
хувь 67.9 хувь болж өсчээ.
Агаар бол хүн
амын урт удаан, эрүүл амьдрахын нэг гол үндэс билээ. Гэтэл агаарын бохирдол бий
болсноор хүн амын эрүүл мэндийн байдал муудахад хүргэж байна. Баталгаагүй ундны ус
нь хүн амын эрүүл мэндэд нөлөөлдөг нэгэн хүчин зүйл бөгөөд эмгэг төрөгч нян,
вирус, эгэл биетэн, шимэгч агуулсан ус нь халдвар дамжуулагч гол зам болдог.
Усаар дамжин халдварлах өвчинд хөнгөн, хүнд явцтай ходоод гэдэсний үрэвсэл,
гепатит, арьсны үрэвслүүд, идээт халдвар, үе мөч, амьсгалын замын өвчин орно. Хатуу
болон аюултай хог хаягдал нь хөрсөн бүрхэвчийн бохирдлын гол шалтгаан юм. Хог
хаягдал нэмэгдэж, хөрсний бохирдол үүсгэх гол эх үүсвэр нь хот суурин газрууд
дах хүн амын өсөлт, төвлөрөлтэй холбоотой бөгөөд улмаар хотын хог хаягдлын
менежмент муу, зориулалтын хог хаягдал зайлуулах, боловсруулах
байгууламжгүйгээс дээрх асуудал үүсэх нөхцөл болж байгаа. Улаанбаатар болон
бусад хоёр том хотын хөрсний бохирдол хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц
хэмжээнд хүрч, хүн амын дунд халдварт өвчин тархах нөхцөл болжээ. Хөрсний
нянгийн бохирдлыг харьцуулахад гэдэсний савханцраар хотын хөрс хамгийн их
бохирдсон байна. Хүн ам ихээр суурьшин, нягтаршиж байгаа хотуудад хүний
буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгаль экологи сүйдэж, хордон мөхөж байна.
Энэ бүх сөрөг үйл ажиллагаа нь эргээд
хүмүүст хүрч мэдрэлийн өвчтэй, саажилттай хүүхэд төрөх, халдварт өвчин үүсэх үндэс сууль
болсоор байна.
МУИС-ШУС-НУС-Сэтгүүл
зүй, олон нийтийн харилцааны тэнхим- 3-р анги Б.Эрдэнэцэцэг
Алт дагасан “хар салхи” Орхон голыг нөмрөх нь
Дал хол
гарсан эмээ минь Орхон түшээ гүнээрээ овоглосон
Булган аймгийн Орхон суманд төрж, өссөн. Насаараа энэ мөрнөөс
ундаалсаныхаа хувьд “Ийм байгаагүй юм аа... Даанч дээ...” гэж шүүрс алдахыг нь
нэг биш сонссон удаатай.
Харин миний бие энэ голын эргийг түшин 20-иод жил амьдарсаныхаа хувьд нэг л
зүйлийг хэлж чадна. Тэр нь гашуун боловч үнэн ганц л өгүүлбэр : Орхон гол
өдрөөс өдөрт татарч бас ширгэж байна. Харин та хожим үр хүүхдүүддээ орчлонгоос
олж төрсөн “рашаан”-ыхаа тухай юуг ярин суухаа бодож үзсэн үү?
Хангайн
нурууны Суварга хайрхан уулаас
эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрөнд цутгах Монголын хамгийн урт гол бол Орхон гол юм. Îðõîí
ãîëûí ñàâ ãàçðûí 38.2 õóâèéã Àðõàíãàé, 22.1 õóâèéã Áóëãàí, 18.4 õóâèéã Ñýëýíãý,
15.9 õóâèéã ªâºðõàíãàé, 1.9 õóâèéã Òºâ, 1.6 õóâèéã Áàÿíõîíãîð мөн õóâèéã
Îðõîí, 0.4 õóâèéã Äàðõàí-Óóë àéìãèéí нутаг тус тус эзлэн оршдог. Энэ нь 8 аймгийн 134 сумаар дамжин урсдаг гэсэн
үг. Монгол улсын нийт хүн амын ихэнхи хэсгийг олон жилийн турш ундаалж амьдралын эх булаг нь болсоор ирсэн Орхон гол өнөөдөр алтны
компаниудын балгаар өдрөөс өдөрт урсац нь татарч, бохирдсоор байгаа бөгөөд үүнээс үүдэн дээрхи тооны аймаг сумдын хүн
ам, мал ундаалах боломжгүй болж байна. Нүдэн дээр чинь үгүй болчихоогүй байгаа
болохоор та ажиглахгүй ч байж болох л юм. Гэхдээ өнөөдрийн бидний нэрлээд буй
бохирдол гээч нь чухам юу гээчийн “хар салхи”-ийг дагуулан ирдэгийг, таны ганц
л буруу үйлдэл юунд хүргэдгийг бид олон жилийн гашуун туршлагаасаа бишгүй л
суралцсан. Харин одоо хэрхэн түүнээс байгаль орчноо аварч үлдэх вэ? гэдгийг заавал
мэдэж байх шаардлага
бидний өмнө тулгараад байна.
Манай улсын томоохон уул уурхайн
компани болох “ Алтан Дорнод Монгол”, “Монгол газар” компаниуд хууль зөрчин
байж орхон голын сав газарт олборлолтоо хийсэнээр энэ аймшигт хар салхи
эхэлсэн. Тэдний хууль зөрчин байж олон жилийн турш байгаль орчинд халдсан гэм
бурууг нь хэрхэн үүрүүлэх, нөхүүлэх талаар төр засаг дуртай дургүй хөдөлж
эхэлсэн ч дорвитой шийдэлд хүрэлгүй
өнөөг хүрээд байна. Өнөөгийн байдлаар Орхон гол орчмын байгаль, экологийг нөхөн сэргээхэд нийтдээ 135
тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Улмаар
салхи эрчээ авч 50 орчим компани алт угаасан шавартай усаа Орхон голын эх болох
Бодонч, Шийрт, Өлт, Их тээл, Ухаагийн булаг, Гүүт зэрэг гол руу юүлээд
зогсохгүй олон гол
горхийн урсгалыг боон хиймэл нуур үүсгэж байна. Энэ салхи хүчээ
авч нэг л мэдэхэд биднийг амь болсон чандмань эрдэнээс минь үүрд салгах вий...
Îðõîí ãîëûí ñàâ ãàçàðò óëñûí ãàçàð
íóòãèéí 3.4 õóâü õàìààð÷, ÄÍÁ-èé 17
îð÷èì õóâèéã ¿éëäâýðëýí, õ¿í àìûí
8.6 õóâü íü îðøèí ñóóäàã áºãººä ýíä
óóë óóðõàéí ¿éëäâýðëýëèéí òîìîîõîí
òºâ Ýðäýíýò õîò áàéðëàæ, îäîîãèéí
áàéäëààð óëñûí íèéò ýêñïîðòûí á¿òýýãäýõ¿¿íèé
30 îð÷èì õóâèéã ¿éëäâýðëýæ байгаа юм.
Ийнхүү Орхоны хөндий нь
монголын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүх
соёлын дурсгалын үнэлж
баршгүй өв мөн тул 2004 онд Орхоны хөндийн
соёлын дурсгалыг Юнеско Дэлхийн өв болгон бүртгэжээ. Монголчууд энэ мэдээг
сонсохдоо хаанаас ч эрээд олдохгүй үнэт эрдэнээ улам ихээр хайрлахын оронд хэн ч халдахгүйгээр үүрд дархлагдсан мэтээр
ташаа боддог нь салхи бидний хаяанд ирчихээд байгааг улам ихээр сануулах мэт.
Орхон түшээ гүн
мөрөндөө
Очиж золгохоор
яардаг цаг ард үлдэхээс нь өмнө хүн бүр нэгийг бодооч...
Сэтгүүл зүй-3 П.Лхагвадулам
Агаар,
та амьд оршихуйн баталгаа
Бидний
оршин буйн дэлхийн татах хүчинд захирагдан дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа
хийн давхаргыг агаар гэдэг. Агаар мандал нь нарнаас ирэх хэт ягаан туяаг
шингээж, өдөр шөнийн температурын ялгааг тогтворжуулан, дэлхий дээр амьдрал
байх нөхцлийг бүрдүүлдэг билээ. Үүнээс гадна хүн төрөлхтөн, ургамал амьтан
гээд амьтай бүхэн агаараар амьсгалдаг. Шинжлэх ухааны авч үзсэнээр агаарын найрлагын
78.08%-ийг азот, 20.95%-ийг хүчилтөрөгч, 0.93%-ийг аргон, 0.002%-ийг неон,
0.001%-ийг бусад элементүүд тус тус эзэлдэг байна.
Тэгвэл агаарын бохирдол гэж юу вэ?
Хими, биологийн гаралтай зүйлс болон элдэв тоосжилтын нөлөөнд агаар мандлын
байгалийн шинж чанар алдагдах явцыг агаарын бохирдол хэмээн нэрлэдэг байна. Өнөөдөр агаарын бохирдол зөвхөн монголын
хэмжээнд ч бус дэлхий нийтийн асуудал болон хувирчээ. Түүний дагуулах хор уршиг
цөөнгүйн дээрээс үр дагавар нь том.
Агаарын
бохирдол нь ихэнхдээ хүн ам олноор суурьшсан, байгаль орчны хууль, дүрэм журам
нь сайнгүй, хөгжил буурай газар орнуудад нүүрлэдэг ч хүн ам шигүү олноор амьдардаг хөгжингүй
орнуудын хувьд ч бас харанга дэлдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
Хавдар судлалын олон улсын агентлагийн судалгаагаар агаарын бохирдол нь хүн
төрөлхтнийг хорт хавдраар өвчлүүлдэг болохыг 2013 оны 10 дугаар сарын 17-ны
өдөр дэлхий нийтэд албан ёсоор зарласан. 2010 оны судалгаагаар дэлхий даяар
агаарын бохирдлоос болж нийт 223000 хүн уушгины хорт хавдраар хорвоог орхижээ. Өвчлөлд хүн ам олонтой, аж үйлдвэрлэл
хурдацтай хөгжиж байгаа орны иргэд ихээр хамрагдсан байна. Дэлхийн Эрүүл
Мэндийн Байгууллагын судалгаагаар өнөөгийн Улаанбаатар нэг шоо метр агаартаа
179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх
хэмжээнээс даруй 9 дахин их буюу дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын
сүүлээсээ хоёрт эрэмблэгдээд байна. Улаанбаатар хотын агаарын чанарын албанаас
нийслэл хотын агаарыг бохирдуулж байгаа гол эх үүсвэрийг 175 орчим мянган айл
өрхийн хэрэглэж буй гэрийн зуух (60%), нийслэлийн гурван цахилгаан станц (6%),
180 гаруй мянган автотээврийн хэрэгслийн утаа (20%), 1.5 мянган бага болон нам
даралтын уурын зуух (10%), бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй
барилга байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай хог хаягдал (4%) хэмээн үзжээ. Бидний
амин чухал хэрэгцээ болсон агаар бохирдсоноор хүний бие организмд амьсгалын эрхтний болон харшлын
эмгэг, зүрх судасны өвчин, хавдар, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил үүсгэх,
нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, уушгины болон оюуны хэвийн үйл
ажиллагаа алдагдуулах, биеийн ерөнхий эсэргүүцлийг сулруулах зэргээс гадна
бусад онц хор нөлөөтэй байдаг. Эрүүл мэндийн статистикийн
мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, нийт
өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байгаа аж. Тус өвчин нь насанд хүрээгүй хүүхдийн
өвчлөлийн 1
дүгээр байрыг эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь
нэмэгдэж байна.
Тэгвэл бидний өмнө агаарын бохирдлыг хэрхэн
багасгах вэ? Түүний хор уршгийг хэрхэн бууруулах вэ? хэмээх асуудал тавигдаж
байна. Ийм асуултанд хүн бүр “агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэрийн устгах
нь зөв” гэсэн хариулт өгдөг. Гэтэл дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагааг
зогсоох, гэр хорооллын айлуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэх, автомашин
ашиглахаа болих боломж байхгүй байна. Төрөөс “Нийслэлийн утааг, агаарын
бохирдлыг багасгах зорилготойгоор олон олон төслүүдийг хэрэгжүүлж байна” гэдэг
ч тэдгээр төслүүд нь тэр бүр ач холбогдлоо өгөхгүй байсаар байгааг өнөөдрийн
Улаанбаатрын байдлаас бэлээхэн харж болно. Ингээд иргэд бид төр засгийн
хэрэгжүүлж байна гээд байгаа төслүүдийг хэрэгжиж дуусахыг нь, үр дүнгээ өгөхийг
нь хүлээвэл үнэг чонын үлгэр болох нь дамжиггүй болоод байна. Тиймээс амьдарч
буй орчныхоо төлөө бид өөрсдөө санаа тавьж, агаарын бохирдлыг бууруулах арга
зам, гарцыг өөрсдөөсөө эхлүүлсэн нь хамгийн бодит алхам болохоор болжээ.
Бид эхлээд “хорт утааг багасгана, агаарын
бохирдлыг багасгана” хэмээн ярихаасаа өмнө өөрсдийнхөө эрүүл мэндийг нэгдүгээрт
тавьж, гадуур гарахдаа амны хаалт зүүх нь зөв. Өнөөдөр гэр хорооллын иргэд
хуучин дугуйны хамер, муу шаталттай нүүрс ашиглаж байгаа нь агаар дахь хорт
бодисын хэмжээг нэмэгдүүлээд байна. Тиймээс энд бүрэн шаталттай, зориулалтын
коксжсон нүүрсийг хэрэглэх нь зүйтэй. Хүрээлэн буй орчныг бохирдуулах үйл
ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд шаардлага тавих,
тавьсан шаардлагыг хэрэгсээгүй тохиолдолд холбогдох болон хуулийн байгууллагад
хандан шийтгүүлэх нь агаарын бохирдлын эсрэг иргэдийн хийж байгаа нэгэн
санаачлагатай ажиллагаа мөн юм.
Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас
болоод их хот маань агаарын бохирдлын зэргээрээ дэлхийд хоёрдугаарт орчихсон
байгааг мэдээд иргэн та тайван сууж чадахгүй л болов уу? Амьд амьтан оршин
тогтнохуйн үндэс болсон агаар маань цаашид ийнхүү бохирдсоор л байх уу? Бид
харсаар л суух уу?
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны Сургууль
Нийгмийн Ухааны салбар
Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим
III
ангийн оюутан П.Сарангарав
Subscribe to:
Posts (Atom)